“Аясын салхи” сүнсний баяраар тоглоно

2013-10-31 10:10:59

Монголын рок хөгжмийн ертөнцөд “death metal” урсгалаар дуулж, хөл тавьсан хамтлаг бол “Аясын салхи”. Социалист нийгмийн хаагдмал орчинд ч тэд уран бүтээлээ туурвисаар өнөө цагтай золгосон. Монголын ирээдүйн метал хөгжмийн анхны үүд хаалгыг нээж өгсөн тул өдгөө тэднийг олон хамтлаг “Монголын метал рокын загалмайлсан эцэг” хэмээн өргөмжилдөг.

“Саран доорх авсан хот” нэртэй анхны цомгоо хэвлүүлэн, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонсогчдынхоо хүрээг тэлсээр байгаа. Мөн хамтлагийн дуучин Andy буюу Д.Энхтэгш амьдрал, уран бүтээлийнхээ тухай өгүүлсэн “Амьд салхины домог” номоо өнгөрсөн долдугаар сард хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон байна.

 

Тэр бүр тоглолтоо хийгээд байдаггүй тус хамтлагийнхан энэ удаад “Halloween” буюу сүнсний баярыг тохиолдуулан “death metal” –аар доргиох нь ээ. “Аясын салхи  Halloween” тоглолт өнөөдөр “UB Palace”-ын “Royal” танхимд 20.00 цагт болно. Тэдний хамт сүнсний баярын орой  “Булсара”, “Нисванис”, “Рropeths”, “Хос сүх”, “Silent scream” хамтлагууд хүнд рокоор амьсгалуулан сүнснүүдийг цэнгээх нь ээ.

 

Г.Даша 


Нүүр хуудас