“Ганц бие бүсгүйчүүд” орлогоор тэргүүллээ

2013-09-01 13:58:07

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас өнгөрсөн хавраас эхлэн Монголын киночдын ашиг орлогыг олон нийтэд нээлттэйгээр танилцуулж эхэлсэн. Энэ намар киночид “ургац ихтэй” байгаа бөгөөд ойрын өдрүүдэд дэлгэцийн шинэ бүтээлүүд ар араасаа товоо зарлан нээлтээ хийсээр байгаа юм. Энэ намрын кино давалгааг эхлүүлсэн “Ганц бие бүсгүйчүүд” инээдмийн уран сайхны кино гарч эхэлснээс хойш наймдугаар сарын 31-ны байдлаар 86,872,247 сая төгрөгийн ашиг олжээ. Түүнчлэн нээлтээ хийгээд удаагүй байгаа “Микроны босс” кино 72,888,373 сая төгрөгийн ашиг орлого олсон байна. Ирэх долоо хоногт уг жагсаалтад өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн “Голланд сарнай” уянгын драмын кино нэмэгдэх нь ээ.

 

Г.Даша


Нүүр хуудас