Г.Амгаланбаатар “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа

2013-12-30 12:00:00

УДЭТ-ын авьяаслаг уран бүтээлч Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар өнөөдөр "Алтангадас одон" -гоор энгэрээ мялаалаа. Тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд хамгийн сүүлд тайзнаа амилсан Мигель Де Сервантасын  “Кихот ноён” жүжигт хэрэн тэнүүчлэгч хүлэг баатар Дон Кихотын зарц Санчо Пансагын дүрийг чадварлаг амиллуулсан юм. Жүжигчин Г.Амгаланбаатарт уран бүтээлийн амжилт хүсье.

 

Г.Даша

 


Нүүр хуудас